Утас: Барилгын материал: 7711-1177 Худалдааны төв: 7766-2277
Menu
Shop
Filter
"BARILGA EXPO 2024" олон улсын барилгын үзэсгэлэн яармаг болно
"BARILGA EXPO 2024" олон улсын барилгын үзэсгэлэн яармаг болно

Хуваалцах

500 гаруй аж ахуй нэгж байгууллага, 32 000 гаруй үзэгч, хэрэглэгчид нэгэн дор цуглардаг Монголын хамгийн том үзэсгэлэн "BARILGA EXPO 2024" олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart …”  уриа дор 4-р  сарын 12-14-ны өдрүүдэд “Буянт - Ухаа спортын ордон” - д зохион байгуулагдана. 

Тус үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид болон барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид оролцоно. Түүнчлэн Монгол, Хятад, Солонгос, Герман, Польш, Итали, Турк, Орос, Япон зэрэг 30 орчим улс орны барилгын материал үйлдвэрлэгч импортлогч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.

Үзэсгэлэнд дараах чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Үүнд: 

Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгө чиглэлээр 

  • Стандарт орон сууц 
  • Тансаг орон сууц 
  • Хаус
  • Оффис, үйлчилгээ 
  • Үл хөдлөх хөрөнгө зууч
  • Гадна дотно тохижилт
  • Бусад …

Барилгын материал, дэвшилтэт технологи чиглэлээр

  • Барилга угсралт, засал чимэглэлийн материал
  • Цахилгаан, Холбоо дохиолол
  • Сантехник, Агааржуулалт
  • Гадна тохижилт, Ландшафт
  • Машин механизм, Багаж, Тоног төхөөрөмж
  • Зураг төсөл, Интерьер дизайн, BIM 
  • Ландшафт, Тохижилт
  • Амины орон сууц угсралт, зөөврийн сууц
  • Бусад … 

Жил ирэх тусам өргөжин тэлж буй энэхүү үзэсгэлэнд оролцсоноор, 

  • Зорилтот хэрэглэгчдэдээ төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах 
  • Хэрэглэгчийн эргэх холбоо үүсгэх
  • Бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх 
  • Маркетингийн таатай орчинд салбартаа танигдах
  • Networking уулзалт
  • barilgaexpo.mn цахим платформд цахим талбайгаа бий болгох 
  • Гадаа талбайд орон зай хязгаарлагдахгүй орчинд байгууллагын нэрийн тохижилтыг хийж хэрэглэгчдэдээ хүрэх зэрэг давуу талтай 

Түүнчлэн үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогч компани, үзэгч хэрэглэгчдэдээ зориулан барилгын салбарын уулзалт, мэргэжлийн сургалт, семинарууд зохион байгуулагдах төдийгүй “Шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах” уламжлалт арга хэмжээ болно. 

“BARILGA EXPO 2024” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг нь нэг дор, нэгэн цагт зохион байгуулагдах тул барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг зорилтот зах зээлдээ төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахыг урьж байна. 

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОГЧООР БҮРТГҮҮЛЭХ

Ерөнхий зохион байгуулагч:

Барилга МН 

Хамтран зохион байгуулагч: 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ 

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ 

БАРИЛГЫН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛ

Ерөнхий ивээн тэтгэгч: 

ACTIVE GARDEN RESIDENCE,

ВЕРТЕКС ТОВЕР ХХК - MAXWELL RESIDENCE

UB GROUP ХХК - VISION BUSINESS TOWER, CENTRAL PARK  төсөл , IPARK төсөл 

Ивээн тэтгэгч: 

DSP MONGOLIA ХХК

Дэмжигч байгууллагууд: 

МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС ХХК,

ГОЛДЕН ВОЛЛ ХХК,

ТИТЭМ ХААЛГА ХХК,

БУЛЬДОРС МОН ХХК

ЖЭЙ ЖЭЙ БИ ХХК,

Холбогдох утас: 77113333, 99907816, 99907814

FACEBOOK PAGE: BARILGA EXPO

WEBSITE:  www.barilgaexpo.mn

Барилгын материалын үнэ ханшийн мэдээлэл 2024 оны 2-р сар