“БАРИЛГАЧИН” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД
Барилгын салбарын түүхт 100 жилийн ой, Барилгачдын баярыг тохиолдуулан 2026 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 06-ныг хүртэл “Барилгачдын баярын онцгой хямдрал” зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээний хүрээнд “Барилгачин” худалдааны төвөөс худалдан авагчдын урсгалыг нэмэгдүүлэх, харилцагчдын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлах зорилгоор маркетинг, сурталчилгааны ажилд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, хүн хүч зарцуулан, өргөн хүрээний идэвхжүүлэлт хийж байна.
Иймд нийт харилцагч та бүхнийг хямдралын өдрүүдэд:
Павилион, дэлгүүрээ тогтмол нээлттэй ажиллуулах
Худалдан авагчдыг идэвхтэй угтан авч, бараа бүтээгдэхүүнийхээ талаар бүрэн мэдээлэл өгөх
Хямдарсан бараа бүтээгдэхүүндээ хямдралын хувь, үнэ бүхий стикер болон тэмдэглэгээ байрлуулах
Павилионыхоо өрөлт, үзэмж, бараа бүтээгдэхүүний бэлэн байдлыг хангах
Өөрийн цахим хуудсаар хямдралын мэдээллийг түгээж, нэгдсэн сурталчилгаанд идэвхтэй оролцохыг хүсье.
Худалдааны төвөөс хийгдэж буй маркетингийн идэвхжүүлэлтийг бодит борлуулалт болгоход харилцагч бүрийн оролцоо, павилионы хэвийн үйл ажиллагаа хамгийн чухал юм.
Бид хамтдаа хямдралын уур амьсгалыг бүрдүүлж, худалдан авагчдадаа өргөн сонголт, чанартай үйлчилгээ үзүүлэн, баярын өдрүүдийн борлуулалтаа амжилттай нэмэгдүүлцгээе.
