“BARILGA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРГҮЙ ОРОЛЦОХ БОЛОМЖ
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулагдаж буй барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон арга хэмжээ болох 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын үзэсгэлэн яармагт Барилгачин худалдааны төвийн харилцагч байгууллагуудыг оролцохыг урьж байна.
БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ ХАРИЛЦАГЧДЫНХАА БИЗНЕСИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИНЭ
Бид харилцагч байгууллагуудынхаа:
• Бүтээгдэхүүн, брэндийг олон нийтэд сурталчлан таниулах
• Шинэ хэрэглэгч, захиалагчтай болох
• Борлуулалтын шинэ боломж бий болгох
• Барилгын салбарын байгууллага, мэргэжилтнүүдтэй бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх
• Цаашдын хамтын ажиллагааны шинэ түншүүдтэй болох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор үзэсгэлэнгийн 3 хоногийн талбайн түрээсийн төлбөрийг Барилгачин худалдааны төвөөс бүрэн хариуцаж, харилцагчдынхаа бизнесийн өсөлт, борлуулалтыг дэмжих хөрөнгө оруулалт хийж байна.
ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Үзэсгэлэнд оролцохоор сонгогдсон харилцагч байгууллага нь:
- Үзэсгэлэнгийн 3 өдрийн турш павильондоо тогтмол ажиллах төлөөлөгчтэй байх
- Үзэсгэлэнгийн цагийн хуваарийг чанд мөрдөж, талбайг эзэнгүй болон хоосон орхихгүй байх
- Павильоныг үзэсгэлэнгийн стандарт, зохион байгуулагчийн шаардлагад нийцүүлэн зөв зохистой тохижуулах
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, сурталчилгааны материал болон шаардлагатай бэлтгэлийг бүрэн хангах
- Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд хариуцлагатай, идэвх санаачилгатай оролцох
- Барилгачин худалдааны төв болон нийт оролцогчдын нэр хүнд, зохион байгуулалтын шаардлагыг хүндэтгэн ажиллах шаардлагатай.
БҮРТГҮҮЛЭХ БАЙРШИЛ:
Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй Барилгачин худалдааны төвийн харилцагчид:
Барилгачин худалдааны төв
Б блок, 3 давхар, 312 тоотод биечлэн ирж уулзан хүсэлтээ өгнө үү.
БҮРТГЭЛИЙН ЭЦСИЙН ХУГАЦАА:
2026 оны 8-р сарын 24-ний өдрийн 13:00 цаг хүртэл
Үзэсгэлэнгийн талбайн тоо хязгаартай тул хүсэлт гаргасан байгууллагуудаас тавигдах шаардлага, оролцооны бэлтгэл болон бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлийг харгалзан оролцогчдыг сонгон шалгаруулна.
Харилцагчийн амжилт — бидний хамтын өсөлт.
Барилгачин худалдааны төв нь зөвхөн худалдааны талбайгаар хангахаас гадна харилцагчдынхаа борлуулалт, зах зээл, бизнесийн харилцааг өргөжүүлэх бодит боломжийг бий болгохын төлөө хамтран ажиллана.
BARILGA EXPO 2026-д хамтдаа оролцож, шинэ хэрэглэгч, шинэ түнш, шинэ борлуулалтын боломжоо нээцгээе!